БҮЛЭГ 2. БАКТЕРИЙН ЭСИЙН БҮТЭЦ , ҮРЖИЛ, БОДИСЫН СОЛИЛЦОО
Бактерийн эс нь эсийн хана, эсийн сийвэн, нуклеоид, рибосом, мезосом, оршихуунаас тогтоно. Салслаг үе бүрээс: зарим бактерийн эс, сийвэнгээс салс ялгарч  улмаар эсийн ханыг нэвтлэн гарч эсийн гадуур бүрээс үүсгэнэ. Эсийн хана: бат бөх, уян зөөлөн   зузаан нь 10-20 нм байна.              Нуклеиод: гадуураа тусгай мемран байхгүй, ДНХ-ийн молекулаас тогтох ба бактерийн хромсом гэдэг. Рибосом: бактерийн эс, сийвэн дотор сул чөлөөтэй байрлана. Рибонуклеопротеидын хэсгүүд нь уураг нийлэгжихэд хэрэглэгдэнэ. Спор: зарим бактер гадаад орчны тохиромжгүй нөхцөлд орохдоо эсийн дотор үр үүсгэнэ. Үрших нь хурдан явагддаг бөгөөд 3 давхар бүрхүүлтэй болдог ба тохиромжгүй нөхцлийн үед хөөж, улмаар савханцар хэлбэрт шилждэг.  Шилбүүр: хөдөлгөөний эрхтэн бөгөөд 1 шилбүүртэй бактер хурдан хөдөлдөг. Бусад поркариотуудаас : -  Спирохет: мушгирсан нарийн утас хэлбэртэй, хөдөлгөөнтэй , зарим төрөл нь хүнд эмгэг үүсгэнэ. Актиномицет: эс нь мөөгөнцөрийн үндэстэй төсөөтэй учир гиф гэж нэрлэдэг. Гиф нь дотроо зааггүй , бүх салаа салбар нь 1 эсийг бүрдүүлнэ. Гиф нь шигүү сүлжилдэн мицелийг үүсгэх ба спороор үржинэ. Риккетси: ердийн тэжээлт орчинд үрждэггүй , зөвхөн эсийн дотор үрждэг бичил биетэн ба бактертай төстөй. Хламиди: зөвхөн эсийн дотор үрждэг, кокк төст хэлбэртэй . Микоплазм:мөөг хэлбэртэй, эс нь ханагүй, амьсгал, шээс бэлгийн эрхтэнд илэрэх ба янз бүрийн хэлбэртэй.  
"БҮЛЭГ 2. БАКТЕРИЙН ЭСИЙН БҮТЭЦ , ҮРЖИЛ, БОДИСЫН СОЛИЛЦОО" цааш унших »
Сонирхолтой бичлэгүүд

Гар утасны нянгуудын талаар

БҮЛЭГ 1. Бичил биетний ангилал ба нэршил

Бичил биетнүүд нь дэлхий дээр үүссэн эртний амьд биес бөгөөд  бактер (прокариот) , мөөг (эукариот), эгэл биетэн (эукариот) , вирус (vira) гэсэн 4 том  хүрээнд хуваагддаг.

Эрдэмтэн Д.Бергийн хийсэн  бактерийн ангилалаар  хүний нүдэнд харагддаггүй, микроскопоор харагддаг 0,1-10-9 нм бүхий хэмжээтэй , эст бүтэцтэй прокариот биесийг бактери буюу микроб гэж нэрлэсэн.

Микробууд нь ус, агаар, хөрс, намаг, амьд бие махбодь, ургамал, халуун орчин бүхий бүхий л газар амьдарна. Бактерийг олон улсын микробиологчдын холбооны  ангилалын дагуу зүйл, төрөл, язгуур, дараалал, ангид хуваадаг. Дэд зүйл, болон дэд ангиуд үүсч болох ба дэд зүйлд хамаарагдах микробыг удамшил, хувьслын ялгаатай шинжээр нь ангилдаг. (серовар, морфовар, патовар, хемовар г.м)  

 

Тодорхой зүйл доторх удамын хувьд нэг уг сурвалжтай микробыг нянгийн популяци, нэг зүйлд хамаарагдах бичил биетний өсгөвөрийг –омог штамм, тодорхой нэг бактерийн өсөлт, үржилтийн илрэлийг колони, ялган оншлох өвөрмөц орчинд өсч, үржих чадвартай бактерийн колонийг цэвэр өсгөвөр гэнэ.

 Бактери нь 1. Цианобактери  (гадаад орчинд амьдардаг эмгэг төрөгч бус  бактерууд ), 2. Бактери (хүн амьтны бие махбодь ба, гадаад орчинд амьдардаг, эмгэг төрөгч бактерууд ) гэж 2 ангилагдана.  Бактери нь 19  хэсэгтэй.

 

Бактерийн  хэлбэр судлал : Бактерууд  нь маш олон янз .

 

Бактерийн эс нь  мурейн (аминхүчилтэй нийлмэл сахар) агуулсан зузаан ханатай байдаг учир гадаад орчинд маш тэсвэртэй байдаг ба зарим хэсэг нь гадуураа салслаг бүрхүүлтэй байдаг. Ихэнх бактери нь 1-50 хүртэлх тооны шилбүүртэй байдаг ба энэ нь   хөдөлгөөний гол эрхтэн болдог.  

  Бактерууд  (а) ба  цианобактерууд (б): 1,2бациллы; 3спирохеты; 4кокки; 5спириллы; 6 — вибрионы; 7стрептококки и диплококки; 8сарцины; 9утаслаг хэлбэрүүд; 10 — шилбүүртэй хэлбэрүүд; 11сормууст хэлбэрүүд; 12хроококк; 13 — цист бүхий цианобактер (сумаар заав); 14 — осциллатория (томруулсан хэлбэрээр ) хэлбэртэй байдаг.

Анагаах ухааны бичил амь судлалын тухай

Анагаах ухааны бичил амь судлал нь   micros-жижиг,  bios амь, logos –судлал гэсэн грек үгнээс гаралтай ба 0,5-10 нм  хэмжээтэй эст бүтэцтэй болон  10-200 нм хэмжээтэй эсийн бус бүтэцтэй бичил биетнүүдийг судална.

Анагаах ухааны бичил амь судлал  нь эмгэг төрөгч болон нөхцөлт эмгэг төрөгч  бүтэцтэй  бичилбиетний тархалт, шинж, халдварын процесс, дархлал, бие махбодид хариу урвал үүсэн хөгжихөд тэдгээрийн үүрэг зэргийг судалж, халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх өвөрмөц аргуудыг боловсруулна.

(Нийт: 4)